“МОНГОЛ ХЭЛНИЙ ЯРИАНЫ ДУГУЙЛАН”-ИЙН ХАВРЫН УЛИРЛЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Монгол хэлний бэлтгэл ангид суралцаж буй гадаад оюутнуудын хичээлээс гадуурх хөтөлбөр үйл ажиллагааны хүрээнд тэдний монголоор ярих, сонсох чадварыг дээшлүүлэх, төрөлх монгол соёл-хэлтэнтэй ярианы дадлага хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх “Монгол хэлний ярианы дугуйлан”-г хичээллүүлдэг уламжлалтай билээ. 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын эхний уулзалтыг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн Багш, оюутан хөгжлийн төвийн 502 тоот танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус дугуйланд БНСУ, БНХАУ, БНАЛАУ, ОХУ, БНСВУ, БНФУ, БНБУ, Киргизстан, Польш, Кени, Япон улсаас ирсэн гадаад оюутнуудаас гадна болон тэдэнтэй монголоор ярих дадлага хийнгээ гадаад хэлний мэдлэг чадвараа сайжруулах дасгал, дадлага хийх МУИС-ШУС-ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол”, “хэл шинжлэл /монгол/”, хэл-уран зохиол судлал /монгол/ бакалаврын сургалтын хөтөлбөрийн оюутнууд, Ази судлалын тэнхимийн хятад, япон, солонгос хэл, орон судлалын хөтөлбөр, Европ судлалын тэнхимийн орос хэл, орон судлалын хөтөлбөр, Их Британи, Америк судлалын тэнхимийн англи хэлний багшийн хөтөлбөрийн оюутнууд оролцлоо.
Дугуйланд хамрагдсан оюутнууд хоорондоо танилцаж, өөрсдийн орны хэл, соёлын тухай ярилцсанаас гадна дугуйлангийн удирдагч багш нарын заавар чиглүүлгээр монголоор ярих дасгал дадлага хийв. “Монгол хэлний ярианы дугуйлан”-гийн хаврын улирлын хичээлийг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор М.Жавхлан, дадлагажигч багш Н.Оюундарь нар хөтлөн явуулна.
































