logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2026-02-11

П.Буянцогт: Венецид яруу найраг туурвих хүсэл зориг, сахилга бат маань улам бүрэлдсэн

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Би номынхоо тухай” буландаа “Венецид мэндэлсэн шүлгүүд” номын зохиолч П.Буянцогтыг урьж, ярилцлаа. Тэрээр 2001 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн бөгөөд МУИС-д хэл шинжлэлийн магистраар суралцахын сацуу МУИС-ийн харьяа, Монгол судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Түүний бие даасан анхны шүлгийн түүвэр “Венецид мэндэлсэн шүлгүүд” номд багтсан 140 гаруй шүлгийн ихэнхийг тэрээр Итали улсын Венец хотод суралцах үедээ бичжээ. Номын редакторыг түүний нагац ах хийсэн бол өмнөх үгийг “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга бичжээ. Түүний зарим яруу найраг 2024 онд хэвлэгдсэн МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн гишүүдийн шилмэл шүлгийн түүвэр “Зүймэл улирал”-д багтаж байсан юм.
“Намайг хамгийн ихээр мэддэг нэгэн бодь зүйл төрж байна”

-Анхны номтойгоо учран золгоод баяртай сайхан байна. Хүмүүс номыг маань хэрхэн хүлээж авах бол гэсэн догдлол дүүрэн сууна. Шүлэг бичиж эхэлж байхдаа ном бичнэ гэж төсөөлж байгаагүй. Ер нь саяхныг хүртэл ном бичнэ гэдэг бат хүсэл эрмэлзэл байсангүй. Хүнд гэнэтийн зүйлс их өөрчлөлт, хүч өгдөг юм шиг санагдаж байна. Ямар нэгэн зүйл бичиж өөртөө хань болох үйл маань явсаар ном бичих хүртэл үргэлжилжээ.

“Ном бичье” гэсэн зорилго бол хэт хийсвэр юм шиг ээ. Харин зорилго үгүй байхад ч хийхгүй байж чадахгүй байгаа зүйл бол миний хувьд шүлэг бичих байсан. Тэр маань ном болсон. Миний мэдрэмж бүрийг хувилсан бичвэрүүдээ бариад зогсохоор өөрийгөө ихэр болсон мэтээр мэдэрч байсан. Намайг хамгийн ихээр мэддэг надаас гадна дахин нэг бодь зүйл төрж байна. Гэхдээ энэ зүйлээр хүмүүс зохиогчийн сэтгэл рүү нэвтэрч болдог нь гайхалтай.

“Өөртөө хань болох үйл маань ном бичих хүртэл үргэлжилжээ”

Номоо ийн нэрлэсний учир нь мэдээж дурсамжтай холбоотой. Өнгөрсөн жил хэсэг хугацаанд Итали улсын Венец хотод суралцсан юм. Тэнд миний шүлэг, яруу найраг туурвих хүсэл зориг, сахилга бат бий болж бүрэлдсэн. Тийм учраас номоо ингэж нэрлэсэн юм. Хүний нутагт хүн бодитоор ганцаарддаг юм билээ. Эх орондоо амьдарч байж ганцаардаж байвал тэр худалч хүн. Ядаж л түүнд эх орон гэдэг хэзээ ч орхидоггүй эрдэнэ байдаг.

Венецид хагас жилийг өнгөрүүлэхдээ эртний Европын соёл, урлаг уран сайхны үзэл хандлага, дүр байдал сонирхолтой санагдсан. Түүнээс гадна өөртэйгөө их дотно танилцсан гэж болно. Санасныг бодвол би өөрийнхөө төсөөлж байснаас хавь илүү хүчтэй хүн байсан. Тэнд амьдарч байх хугацаандаа “өдөрт дор хаяж хоёр шүлэг бичнэ” гэдэг зарчим өөртөө тогтоож, энэ дадал таван сар үргэлжилсэн. Ингэхдээ амрах гэж очоогүй гэдгийг өөртөө тогтмол сануулж цэрэгт байгаа мэт дэгтэй байхыг их хичээсэн.

“Бичих зүйлээ хайрцаглана гэдэг  өөрийгөө хайрцаглаж буйтай ижил”

Шүлэг яруу найргийг дунд ангиасаа уншиж, цээжилж, дурлаж эхэлсэн. Өөрөө өөртөө уншиж түүндээ хөглөгдөж явдаг байлаа. Яваандаа бичмээр санагддаг юм билээ. Бичсээр л байх хэрэгтэй. Бичсээр байвал сайжирсаар байна.

Яг тийм шүлэг бичнэ гэсэн хатуу хэв ёс тогтоодоггүй. Яруу найраг угаасаа хайрцаглагддаг зүйл биш юм шиг санагддаг. Бичих зүйлээ хайрцаглана гэдэг  өөрийгөө хайрцаглаж буйтай ижил.  Би ихэвчлэн хайрын, уянгын, зөөлөн дулаан шүлгүүд бичээд байх шиг анзаарагддаг.

Би Д.Нямсүрэн гуайн шүлгүүдэд дуртай. Ялангуяа, “Дөрвөн цаг” шүлэгт багаасаа дуртай байсан. Тэр шүлгийн мэдрэмж бол онцгой. Мөн яруу найрагч Норовын Гантулгын “Голын цаана” тэргүүт шүлгийг уншиж анх яруу найрагт шунан дурлаж явсан. Мөн Д.Урианхай, Л.Өлзийтөгс зэрэг жинхэнэ шүлэг бичих гэж төрсөн хүмүүсийн шүлгүүдээс давтан давтан уншдаг.

Сэтгүүлч: Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁДДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7771)

Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль