logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2026-01-05

Шаравын Чоймаа бүтээлийн чуулган

Монгол Улсын Ардын багш, төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Шаравын Чоймаа эх хэл, үндэсний бичиг соёл, монголчуудын судар номын өв, уламжлалт мэдлэг ухааныг судлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд насан турхруу бие, хэл, сэтгэлээ чилээсэн эрхэм хүмүүн билээ.
Их багштаны бүтээн туурвисан бүхнийг хураан эмхэтгэж гаргавал хэдэн арван боть болохын учир энэ удаа дангаараа бичсэн судалгаа, сурталчилгааны ном зохиолыг таван ботиор эмхэтгэн толилуулж байна. Харин хамтын бүтээл, сурах бичиг, гарын авлага, хөрвүүлэг, сонин сэтгүүлд өгсөн ярилцлага, уг эх нь хараахан олдоогүй эрдэм шинжилгээний хурлын илтгэл зэрэг нь уг эмхэтгэлд ороогүй болно.
Энэүү эмхэтгэлд орсон сурвалж судлалын нэг сэдэвт бүтээлүүд, олон салбарт хамаарах өгүүллүүдээс гадна эх хэл, түүхээ эрхэмлэгч өргөн олонд зориулсан “Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал” 30 боть (хожим 33 боть болгож нэмсэн), “Арван долдугаар зууны монгол түүхэн сурвалжийн тулгуур эхүүд” 5 боть, “Монгол хэлний хэлзүйн толь бичиг”, “Монгол бичгийн хэлний тонгоруу толь бичиг”, “Монгол хэлний хадмал толь”, “Монгол хүний нэрийн толь” тэргүүтэй олон ном товхимол, толь бичиг, хамтын бүтээлийг судлаачид, шавь нарын хамт хэвлүүлсэн билээ.
Тус бүтээлийн чуулганыг хичээнгүйлэн цэгцэлж эмхэтгэсэн багштаны гарын шавь нарт талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү!

Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    ПРОФЕССОРЫН СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2026-04-07
  • 0
    МОНГОЛ ХЭЛ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?
    2026-03-30
  • 0
    “МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛ-2026” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
    2026-03-25
  • 0
    “СУРАГЧИЙН БҮТЭЭЛЧЭЭР СЭТГЭХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-03-23
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24” БОЛНО
    2026-03-23

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль