logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2026-01-16

Монгол бол миний зүрх сэтгэлийн орон

Намайг Яданова овогтой Кузелеш гэдэг. Миний аав теленгит, ээж маань майман ястан. Миний хүүхэд нас Бүгд Найрамдах Алтай Улсын Кош-Агаш аймгийн сууринд өнгөрсөн. Монголын талаар анх эмээгээсээ олж мэдэж байлаа. Манай тосгонд нэг өвөө гэр бүлийнхээ хамт амьдардаг байсан юм. Их том биетэй, өндөр нуруутай, өвөл зунгүй эсгий малгай өмсдөг. Үе үе хуучны алтай-теленгит хэлээр ярьдаг болохоор түүний юу ярьж байгааг заримдаа ойлгохгүй. Нэг удаа эмээгээсээ “Энэ ямар хүн бэ. Түүний юу ярьсныг ойлгосонгүй” гэхэд “Тэр монгол гаралтай. Өвөг дээдэс нь Монголоос ирсэн юм аа” хэмээн тайлбарлаж өгч билээ.

Түүний дараа Чингис хааны тухай олон ангит үзэв. Тэр кино надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Манай алтайчууд Чингис хааныг хүндлэн дээдэлдэг ард түмэн. Бидний түүх өөр хоорондоо ихээхэн шүтэлцээтэй. Чингис хааны үед алтайчууд Зүчийн улсад хамаарч байлаа шүү дээ. Энэ мэт шүтэлцээ надад нөлөөлсөн ч биз. Өдгөө би Улаанбаатарт амьдарч, гурав дахь жилдээ монгол хэл сурч байна.

Монгол бол миний зүрх сэтгэлийн орон. Тэр дундаа монголын хөдөө маш гоё, цаанаасаа намайг татдаг. Нүүдэлчдийн соёлоо хэрхэн хадгалж авч явж байна вэ, хүмүүс нь хэрхэн харилцаж, ямар аялгаар ярьж байна вэ гээд бүх юм нь их сонирхолтой. Манай алтайчууд чинь 70 мянгуулаа юм шүү дээ. Хэлний хувьд хуучирсан тал бий. Утгыг нь мэдэхгүй үг хэллэг цөөнгүй. Энд ирээд өөрийн танил гэр, унь, багана гэх зэрэг олон танил үг, хэллэгтэйгээ таардаг. Тэдгээр үг, өгүүлбэр, үлгэр домгийн утгыг нь ухаж, гарлыг нь мөшгөж ойлгох бүрдээ өөрийн байх ёстой газраа олж иржээ гэж боддог.

Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн магистрант ОХУ-ын иргэн Я.Кузелеш

Эх сурвалж: Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. 

Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль