“БАГШЛАХ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН -2025”
Багш боловсролын оюутны ур чадварын тэмцээн 9 дэх удаагаа амжилттай боллоо. Монгол Улсын Их сургуулийн Багш боловсролын хөтөлбөрийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Багшлах ур чадварын тэмцээн -2025” уралдааны сүүлийн шат 12 дугаар сарын 6-ны өдөр болж өнгөрлөө.
Тус тэмцээний нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт
- Тэргүүн байр: Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн Н.Бямбажаргал, Х.Саранчимэг, Т.Хонгорзул, А.Номин, Д.Даваацэцэг нар “Үндэсний бичгээр гадаад үг бичих нь” сэдэвт хичээлийн судалгаагаар (Чиглүүлэгч багш: Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Э.Мөнх-Учрал, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж)
- Дэд байр: А. Мөнхчимэг, гишүүд У.Мөнхзул, С.Сувданлянхуа, М.Мөнхзул, А.Ирмүүнбаатар нар “Нийгмийн газар зүйн экскурс хичээл” сэдэвт хичээлээр,
- Гутгаар байр: Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн О.Урангоо, Д.Нямжаргал, Ё.Золбоо, С.Нарансолонго, Д.Баярцэцэг нар “Харьяалахын тийн ялгалыг зөв дагуулж бичих нь” сэдэвт хичээлээр (Чиглүүлэгч багш: Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор М.Жавхлан)
- Тусгай байр: Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн А. Жадамба, Б. Лхагвачимэг, Ч.Өнөрзаяа, Б.Анужин, Н.Отгонсүрэн нар “Халхын дөрвөн хан цол авсан нь” сэдэвт хичээлийн судалгаагаар (Чиглүүлэгч багш: Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Э.Мөнх-Учрал, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж) тус тус шалгарчээ.
Амжилттай оролцсон багш, оюутнууддаа сурлага хөдөлмөрийн амжилт хүсье!







