Судалгааны семинарт урьж байна
БНХАУ-ийн Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн профессор Боржигон Оюун 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд зочилж, “Дунхуан агуйгаас илрүүлсэн дундад эртний монгол хэлний дурсалт бичиг хийгээд түүний судалгааны тухай” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх тул сонирхсон эрдэмтэн судлаач, монгол судлаач, оюутан суралцагч Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


