Профессорын судалгааны семинарт урьж байна
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын судалгааны семинарт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Э.Мөнхцэцэг “Mонгол толь бичгийн хөгжилд манж толиудын үзүүлсэн нөлөө” сэдвээр 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16:00 цагт Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 439 тоот танхимд илтгэл хэлэлцүүлнэ. Семинарыг Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, профессор Т.Отгонтуул удирдана. Сонирхсон эрдэмтэн судлаач, оюутан суралцагч Та бүхнийг урьж байна.


