Профессорын судалгааны семинарт урьж байна
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын судалгааны семинарт тэнхимийн докторант И.Ядамсүрэн “Хүрээ майдар” бурханы амин мод ба бичээсийн тухайд” сэдвээр 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11:00 цагт Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 439 тоот танхимд илтгэл хэлэлцүүлэнэ. Семинарыг Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, профессор Т.Отгонтуул удирдана. Сонирхсон эрдэмтэн судлаач, оюутан суралцагч Та бүхнийг урьж байна.


