БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв хорооны 1945 оны хамтарсан хурлын 51/44 дүгээр тогтоолоор Маршал Чойбалсангийн нэрэмжит Улсын Их Сургуулийн Багш нарын факультетийн харьяанд Хэл бичиг, утга зохиолын ангийг 1945 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр нээж, 33 оюутантай хичээллүүлж эхлэн, 1949 онд анхны 19 оюутныг төгсгөж байсан нь өнөөгийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн үндэс суурь болсон билээ.
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл үндэсний хэмжээнд монгол хэл, бичгийн дээд боловсролтой багш, судлаач бэлтгэх; монгол хэл бичиг, хэл шинжлэлийн сургалт судалгааг тогтолцоотойгоор хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцсоор ирсэн юм.
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим 80 жилийнхээ ойг тохиолдуулан хэл шинжлэлийн судалгааны шинэлэг үр дүнг шалгаруулах зорилготой Оюутны эрдэм шинжилгээний хурлыг монгол хэл бичгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутны дунд 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эрдмийн танхимд зохион байгуулна.
Оюутан залуус Та бүхнийг судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэхийг урьж байна.
Илтгэлийн шаардлага
- Удирдагч багшаар хянуулж, гарын үсэг зуруулсан байх;
- Нүүр хуудас нь сургууль, бүрэлдэхүүн сургууль, тэнхим, сэдэв, удирдагч багшийн нэр (гарын үсэг), оюутны нэр, он гэсэн загвартай байх;
- Үсгийн тэмдэгт Times New Roman (өндөр 12), мөр хоорондын зай 1.15, илтгэлийн хэмжээ А4, 5-9 нүүр байх;
- Power Point (PPT) болон бусад программ ашиглан үзүүлэн хэлбэрээр танилцуулах;
- Хэлэлцүүлэх хугацаа 5-8 минут.
Шагнал
I байр 1,000,000 төгрөг
II байр 700,000 төгрөг
III байр 500,000 төгрөг
IV байр 300,000 төгрөг
V байр 200,000 төгрөг
Хүлээн авах хугацаа, хэлбэр
Илтгэлийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна. Илтгэлийг цаасан болон цахим хувилбараар бэлтгэж, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим (demchigmaa@num.edu.mn)-д хүлээлгэж өгнө үү!
Холбоо барих: МУИС-ийн хичээлийн II байр, 305 тоот, 75754400, 77307730-2214
Удирдамжийг энд дарж үзнэ үү!


