“Монгол хэл шинжлэл – 2025” олон улсын эрдэм шинжилгээний хуралд урьж байна
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан зохион байгуулах “Монгол хэл шинжлэл – 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны Эрдмийн танхимд зохион байгуулна. Эрдэмтэн судлаачид, монголч эрдэмтэн Та бүхнийг хуралд оролцож, судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэхийг урьж байна.
Хурлын удирдамжийг энд дарж үзнэ үү!


