logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2025-09-03

“Гантогтох сангийн ахисан түвшний суралцагчийг дэмжих судалгааны тэтгэлэг” зарлаж байна

   “Гантогтох сан” Монгол Улсын Гавьяат багш, Монгол Улсын Их Сургуулийн профессор Гончигийн Гантогтохын оюуны өвийг хамгаалах, сурталчлах; монгол хэл, хэл шинжлэлийн судалгааг хөгжүүлэх; залуу монгол судлаачдыг дэмжих чиглэлээр ажилладаг сан юм. Тус сан нь 2025 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахисан түвшний “Хэл шинжлэл” хөтөлбөрийн суралцагч /магистрант, докторант/-ийг дэмжих зорилгоор “Гантогтох сангийн судалгааны тэтгэлэг” зарлаж байна. Тэтгэлгийг нутгийн аялгуу судлал, угсаа хэл шинжлэл чиглэлээр судалгаа хийж буй суралцагчид жил бүр олгоно.

            Бүрдүүлэх бичиг баримт:

  • Бүрэн намтар, СиВи (CV)
  • Бүтээлийн жагсаалт
  • Судалгааны төсөл (2500 үгээс хэтрэхгүй). Судалгааны төсөл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
  1. Судалгааны үндэслэл, асуудал
  2. Сэдвийн судлагдсан байдлын тойм
  3. Судалгааны арга зүй, ёс зүйн асуудал
  4. Судалгаа хийх газар, хугацаа
  5. Ашиглах судалгааны жагсаалт – ном зүй (үгийн тоонд орохгүй)

Тэтгэлгийн хэмжээ 2,000,000 төгрөг байх бөгөөд шалгарсан суралцагч “Гантогтох сан”-тай гэрээ байгуулж, тайлан хүлээлгэж өгнө.

Тэтгэлгийн баримт бичгийг 2025 оны 9-р сарын 5-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл gantogtokhenkhtuul@gmail.com хаягаар хүлээн авна.

 

МУИС-ийн профессор Г.Гантогтох

   Гончигийн Гантогтох Дорнод аймгийн Чойбалсан хотод 1949 онд мэндэлсэн. 1957-1967 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын төвийн 10 жилийн дунд сургууль, 1967-1971 онд УБДС-ийн монгол хэл, утга зохиолын ангид суралцаж төгсжээ.

   Тэр бээр 1971-1975 онд УБДС-ийн Монгол хэл, уран зохиолын тэнхимд багш, 1975-1992 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-2015 он хүртэл МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд профессор багшаар тус тус ажилласан байна.

   Профессор Г.Гантогтох “БНМАУ-ын нутгийн аялгууны толь бичиг” (1988), “Монгол үсгийн зурлагыг салгасан бичиг” (1992), “Буриад аялгууны үгийн сангийн бүрэлдэхүүний онцлог” (1993), “Монгол үсгийн зурлагыг салгасан бичиг” (1995), “Монгол бичиг, IV ангийн сурах бичиг” (1999), “Монгол хэлний нутгийн аялгуу” (2001), “Бөө мөргөлийг сэнхрүүлэн бадруулахын учир” (2004), “Монгол зан үйлийн аман яруу найргийн уламжлал” (2006), “Буриад аялгууны толь” (2011), “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” (2014) зэрэг 10 гаруй ном хэвлүүлж, 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, 1993 онд хэл шинжлэлийн ухааны доктор, 2006 онд шинжлэх ухааны доктор зэрэг хамгаалсан эрдэмтэн багш байлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү!

Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль