Судалгааны семинарт урьж байна
Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх Ухааны Академийн Улс төр судлалын хүрээлэнгийн Ази, Номхон далайн судалгааны төвийн судлаач, ахлах багш, доктор Катарзина Голик 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд зочилж, илтгэл хэлэлцүүлэх тул сонирхсон эрдэмтэн судлаач, монгол судлаач, оюутан суралцагч Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


