“Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн хөтөлбөрийн танилцуулга” өдөрлөг
Монгол Улсын Их Сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд элсэн суралцаж буй оюутнуудад зориулан зохион байгуулж буй “Чиглүүлэх 7 хоног” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн хөтөлбөрийн танилцуулга” өдөрлөгт МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн бакалаврын сургалтын “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол”, “Хэл шинжлэл /монгол хэл/”, “Хэл, уран зохиол /монгол хэл/” хөтөлбөрт элссэн нэгдүгээр түвшний оюутан Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тус өдөрлөгт хамрагдсанаар оюутан суралцах хугацаа, хичээлийн төлөвлөгөөгөө зөв хуваарилж төлөвлөх, буруу төлөвлөлтөөс үүдэж суралцаж байх хугацаанд нийтлэг тулгамддаг зарим асуудал, түүний шийдэл, танхимын бус сургалтаар өөрийгөө хөгжүүлэх боломж, суралцаж буй хөтөлбөрийн онцлог, давуу тал, ажлын байр гэх мэт олон чухал мэдээллийг мэдэж авах боломжтой.
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн халуун ам бүлийн гишүүн болсон Танд баяр хүргэж, сурлагын амжилт хүсье!
Хаана: МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 343 тоот танхим (А заал)
Хэзээ: 2025 оны 8-р сарын 29-ний өдрийн 14:00 цагт



