logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2025-06-05

2024-2025 оны хичээлийн жилд сурлага, урлаг спортоор амжилт гаргасан нийт суралцагчдадаа баяр хүргэе

 

2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРЛАГА, УРЛАГ, СПОРТООР АМЖИЛТ ГАРГАСАН СУРАЛЦАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн суралцагчид 2024-2025 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортоор амжилт дүүрэн байлаа. Тухайлбал,
– Докторант Ж.Хишигжаргал “Гал” хэмээх толгой үгийн тайлбарыг харьцуулах нь” сэдэвт илтгэлээр Тэнхимийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны хэлний салбарын ахисан түвшний суралцагчдын хуралд дэд байр;
– Магистрант Ц.Түвшинзаяа “Хүрэлтогоот-2024” залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурлын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаанд “Зар сурталчилгааны хэл найруулга дахь метафорыг танихуйн хэл шинжлэлийн үүднээс задлан тайлбарлах нь” сэдэвт илтгэлээр дэд байр, Эдийн засаг, хөгжлийн сайдын нэрэмжит грант;
– Магистрант П.Буянцогт Монгол Улсын Их Сургууль болон Бүгд Найрамдах Итали Улсын Венецийн Ка’ Фоскарийн Их Сургуулийн хооронд хэрэгжүүлж буй Эрасмус+ хөтөлбөрийн хүрээнд Италийн Венецийн Ка’ Фоскари Их Сургууль (Ca’ Foscari University of Venice)-д солилцооны оюутан;
– Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 4-р түвшний оюутан З.Анужин “Монгол хэлний -γalǰa дагаврын тухай” сэдвээр Тэнхимийн эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын оюутнуудын эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр;
– Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б.Хүслэн-Эрдэнэ Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдааны Мэргэжлийн оюутны ангилалд тусгай байр, Монголын сайхан бичигтэн улсын уралдааны Насанд хүрэгчдийн ангилалд тусгай байр, Монголын Улсын Үндэсний Номын Сангаас зохион байгуулсан “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаанд дэд байр;
– Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б.Цэндмаа Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааны Мэргэжлийн оюутны ангилалд тэргүүн байр, Цахим хичээлийн ангилалд тусгай байр;
– Хэл шинжлэл хөтөлбөрийн оюутан Э.Бямбасүрэн SUN (SILK-ROAD UNIVERSITIE NETWORK) байгууллагаас жил бүр зарладаг WRICOS 2023-2024” эсээ бичлэгийн VII уралдаанд “Торгоны зам дагуух улс орнуудын байгаль, газар нутагт орчин цагийн уур амьсгалын нөлөөлөл ба модод” сэдвээр 1-р байр (GRAND PRIZE)-т шалгарч Итали Улсын “Naples L’Orientale” их сургуульд зохион байгуулагдсан “SUN”-ын IX дэх удаагийн Ерөнхий Ассамблейн шагнал гардуулах ёслол болон соёлын аялалд оролцсон;
– Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Б.Анужин Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит улсын уралдааны Цахим хичээлийн ангилалд тэргүүн байр, МУИС-ийн Номын сангаас зохион байгуулсан “Өндөр гэгээн Занабазарын Соёмбо бичиг” илтгэлийн уралдаанд тэргүүн байр (Хамтран илтгэгч: Н.Отгонсүрэн);
– Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 3-р түвшний оюутан М.Оюун-Эрдэнэ Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит улсын уралдааны Цахим хичээлийн ангилалд дэд байр, МУИС-ийн Урлагийн наадмын Чөлөөт бүжгийн төрөлд тэргүүн байр;
– Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Н.Отгонсүрэн Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит улсын уралдааны Цахим хичээлийн ангилалд гутгаар байр, МУИС-ийн Номын сангаас зохион байгуулсан “Өндөр гэгээн Занабазарын Соёмбо бичиг” илтгэлийн уралдаанд тэргүүн байр (Хамтран илтгэгч: Б.Анужин) ;
– Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Ч.Өнөрзаяа “Мөнх тэнгэрийн бичиг” уралдаанд дэд байр, МУИС-ийн Багшлах ур чадварын тэмцээнд дэд байр, “Пүрэв гүнгийн орчуулсан ‘Хааны бичсэн нэмж тогтоосон манж үгийн толь бичиг’-ийн Хөгжмийн зүйлийг ‘Хорин нэгтийн тайлбар толь’-той харьцуулах нь” сэдвээр Тэнхимийн эрдэм шинжилгээний хуралд гутгаар байр, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын эрдэм шинжилгээний хуралд дэд байр, Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдаанд гутгаар байр;
– Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 3-р түвшний оюутан А.Жадамба МУИС-ийн Урлагийн наадмын Уран уншлагын төрөлд дэд байр, “Хос тогоруу” яруу найргийн наадмын тусгай байр, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Спортын бага наадмын Зуун буудалт даамны төрөлд дэд байр;
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Б.Лхагвачимэг Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдааны Оюутны ангилалд дэд байр, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр;
– Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Б.Ичиннорвоо “Мөнх тэнгэрийн бичиг” уралдаанд гутгаар байр;
– Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Ү.Энхжин “Мөнх тэнгэрийн бичиг” уралдаанд тусгай байр;
– Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 1а ангийн оюутан Т.Цэрэнням “Мөнх тэнгэрийн бичиг” уралдаанд тусгай байр;
– Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 2-р түвшний оюутан А.Төвшинбаяр МУИС-ийн Урлагийн наадмын Язгуур урлагийн төрөлд гутгаар байр;
– Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 1б ангийн оюутан С.Тамир МУИС-ын сайхан бичигтэн уралдааны тэргүүн байр;
– ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Спортын бага наадмын Гар бөмбөгийн төрөлд дэд байр эзэлсэн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрэгтэй оюутнуудын “Титэм” баг дэд байр;
– МУИС-ийн Багшлах ур чадварын тэмцээнд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш хөтөлбөрийн оюутан З.Анужин, М.Хонгорзул, Б.Хүслэн-Эрдэнэ, Б.Цэндмаа, А.Жадамба нар “Холбох эгшгийн дүрэм” сэдэвт хичээлээр тэргүүн байр, Х.Айдос, А.Алтансувд, Б.Анужин, Ё.Золбоо, Ч.Өнөрзаяа нар “Гэсэрийн тууж” сэдэвт хичээлээр дэд байр;
– МУБИС-ийн Багшлах ур чадварын тэмцээнд А.Жадамба, Г.Гансувд, Д.Нямжаргал, Ё.Золбоо, Б.Анужин нар “Гэсэрийн тууж” сэдэвт хичээлээр дэд байр тус тус эзэлсэн байна.

Суралцагчдадаа сурлага, урлаг, спортын их амжилт хүсье.

 





Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль