
Судалгааны семинар
Бүгд Найрамдах Польш Улсын Варшавын Их Сургуулийн Дорно дахин судлалын факультетын захирал доктор, профессор Агата Барежа-Старзинска 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд зочилж, “1912 оны үеийн Монгол орныг Профессор В.Котвичийн баримтжуулснаар тольдохуй (Польш Улсын Краков хот дахь Польшийн Шинжлэх Ухаан, Урлагийн Академи (PAAS) ба Польшийн Шинжлэх Ухааны Академи (PAS)-ийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтад тулгуурлав)” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх тул сонирхсон эрдэмтэн судлаач, монгол судлаачид, оюутан суралцагч Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.