logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2025-05-18

“МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Академич Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Монгол хэл соёлын өдөрлөгийг 3 дахь жилдээ “Монгол бичиг, хуримын зан үйл” сэдвийн хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Чингис хааны морьт хөшөө цогцолбор, Тарваган шийрийн гацааны түүх соёлтой танилцав. Тус өдөрлөгт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Т.Эрдэнэ-Очир, профессор Т.Отгонтуул, С.Батхишиг, дэд профессор Б.Мөнгөнцэцэг, О.Дэмчигмаа, Д.Батдорж, Ж.Ганбаатар, М.Жавхлан, Э.Мөнх-Учрал, ахлах багш Г.Баттогтох, зөвлөх дэд профессор Л.Ганчимэг болон “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол”, “Хэл, уран зохиол”, “Хэл шинжлэл” хөтөлбөрийн суралцагч, төгсөгч, монгол хэлний бэлтгэл ангид суралцаж буй гадаад оюутнууд оролцлоо. Урилгаар Монголын Үндэсний Бөхийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МУИС-ийн 2014 оны төгсөгч Т.Түмэндэмбэрэл, Улсын ахлах засуул Т.Хэнбат тэргүүтэй засуул, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан П.Хүрэлбаатар тэргүүтэй аймаг сумын цолтой бөхчүүд мөн оролцов. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат сумын заан Н.Тамир монгол бөхийн өмсгөл жаяг дэгийг танилцуулав. Мөн Урианхай сурын Улсын мэргэн, докторант Х.Бямбажав, Урианхай сурын хүндэт мэргэн Ж.Батсүх нар оролцож, сур харвааны соёл уламжлалыг танилцууллаа.

Тэнхимийн дэд профессор М.Жавхлан, Хос-Уянга нэгдэлийн оюутан, магистрант нар “Монгол бичиг, хуримын зан үйл” хэмээх бүлэг сэдвээр уран бичлэгийн үзүүлбэр үзүүлж, “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн IV түвшний оюутан Л.Лхам-Янжингийн “Амьдрал сүүдрийн өнгөтэй” хэмээх шүлгийн номын нээлт боллоо. Оюутнууд монгол хурим найрын уламжлал, онцлогийг таниулах, сурталчлах зорилгоор сэдэвчилсэн үзүүлэх тоглолт бэлтгэн хүргэв.










Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль