Гадаад оюутнууд Ц.Дамдинсүрэнгийн гэр музей үзэж сонирхлоо
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн монгол хэлний бэлтгэл анги болон ахисан түвшний хөтөлбөрийн оюутнууд МХХШТ-ийн доктор, профессор Т.Отгонтуулын хамтаар Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн гэр музейг үзэж сонирхлоо.
Тус оюутнууд монгол хэлний чадвараа сайжруулах, судалгааны чиглэлээрх эх сурвалж, ховор ном үзэх, цаашид хийх судалгааны сэдвээ сонгох зорилготой аж. БНПУ-ын Варшавын Их сургуулийн оюутан Адомович Моника тэмээний тухайт соёлын судалгаа, Краковиак Габрелла буддын шашны нэр томьёоны судалгаа, БНУУ-ын Өтвөш Лорандын нэрэмжит Элтэ Их сургуулийн докторант Амина сүлдний тайх тахилгын сурвалжийн судалгаа тус тус хийж буй бөгөөд тус гэр музейн сан хөмрөгт буй судалгаанд холбогдох эх сурвалжийг үзлээ.
Мэдээ бэлтгэсэн: МХХШТ-ийн доктор, профессор Т.Отгонтуул









