“Хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх арга, зөвлөмж” сэдвээр лекц уншив
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх “Хэл шинжлэлийн дугуйлан”-гийн энэ удаагийн зочноор Назарбаев Их Сургуулийн дэд профессор Benjamin Brosig “Хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх арга, зөвлөмж” сэдвээр лекц уншиж, өөрийн арга туршлагаасаа хуваалцлаа.
Тэр бээр судалгааны ажил хийхдээ юун түрүүнд өөрийн сонирхсон чиглэлийг тогтоож, түүндээ тохирсон арга, чадвар, хэрэгслийг хэрхэн олж эзэмших, хэрхэн хянаж сайжруулах тухай өгүүлэхийн сацуу өнөө цагт монгол хэл шинжлэлийн салбарт хамгийн их эшлэгдэж байгаа судлаачдын бүтээл, өгүүллийн талаар, мөн залуу судлаачид хаанахын, аль сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх боломжтой тухай түүнчлэн өгүүллийн чанар болон сэтгүүлийн дэс түвшнийг хэрхэн нэмэгдүүлэх алхам дараалал зэргийг дэлгэрэнгүй ярьсан нь оюутнуудын сонирхлыг ихээхэн татаж, олон асуулт хариулт хөвөрсөн уулзалт болов.
МУИС-ийн Хичээлийн 2-р байр, 304; 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Мэдээ бэлтгэсэн: Дэд профессор Ц.Батдорж




