
Судалгааны цуврал семинар боллоо
Монгол Улсын Их Сургууль болон Бүгд Найрамдах Итали Улсын Венецийн Ка’ Фоскарийн Их Сургуулийн хооронд хэрэгжүүлж буй Эрасмус+ хөтөлбөрийн хүрээнд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд солилцооны оюутнаар суралцаж буй докторант Давиде Ризци 2025 оны 03 сарын 26-ны өдөр “Хятан хэлний үйл үгийн бүтцийг задлан шинжлэх судалгааны арга зүй” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Судалгааны цуврал семинарт Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нар, ахисан түвшний суралцагчид болон Ка’ Фоскарийн Их Сургуулийн судлаачид оролцлоо.