logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2024-10-18

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ГЭР МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн докторантууд болон үйлдвэрлэлийн дадлага хийж буй 4-р түвшний оюутнууд тус тэнхимийн багш доктор, профессор Т.Отгонтуулын удирдлагаар Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн гэр музейтэй танилцлаа. Тус гэр музейг 1988 оны 8 дугаар сард МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн, ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын шийдвэрээр эрдэмтэн зохиолчийн амьдран сууж байсан орон сууцанд нь байгуулжээ. Тэрээр 1951 оноос 1986 он хүртэл тус орон сууцанд 35 жил амьдран сууж судалгааны арвин бүтээл хийж хойч үедээ үлдээсэн байна.

Монгол, төвөд, манж, тод үсэг бичгээрх ном судар хадгалагдаж буй тус музейн ном зүйн бүртгэлийг 2018 онд гурван ботиор дахин хэвлэжээ. Монгол, төвөд хэлээрх 5000 шахам ном судар, гар бичмэл эх хадгалагдаж буйгаас гадна дэлхийн олон хэлээрх судалгааны ховор ном, бүтээл ч байдаг.

ШУА-ийн ХЗХ-ийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Билгүүдэй жил бүр тус тэнхимийн оюутнуудад гэр музейн сан хөмрөг, ном бүтээлтэй танилцах боломж олгож, дэлгэрэнгүй тайлбарлаж танилцуулдагт тэнхимийн зүгээс талархал илэрхийлж байна.




Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль