ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГА ХИЙЖ БУЙ ОУЮТНУУД ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВД ТАНИЛЦАХ ДАДЛАГА ХИЙВ
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 4 дүгээр түвшний оюутнууд “Үйлдвэрлэлийн танилцах дадлага”-ын хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний Төв Архивын үйл ажиллагаатай танилцлаа.
Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын орчин нөхцөл, ашиглалт, мэдээлэл, лавлагааг иргэд олон нийтэд хүргэж буй байдал болон архивын баримтыг цахимжуулах, сэргээн засварлах зэрэг Үндэсний Төв Архивын үйл ажиллагаанд ашиглаж байгаа өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн арга ажиллагаатай танилцлаа.
Ийнхүү танилцсанаар архивын баримтын хадгалалт, хамгаалалтын орчин нөхцөл, ашиглалтын үйл ажиллагаа, архивын баримтыг цахимжуулах, сэргээн засварлалтын арга зүйтэй танилцах нь танхимаар олсон онолын мэдлэгээ бататгах, эх баримттай ажиллах, эх сурвалжаас мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх, түүх, соёлын өвийг хайрлан хамгаалах талаар чадвар, дадалтай болоход чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалжийг энд дарж үзнэ үү!





