МУИС-ийн 79 дэх төгсөлтөөр Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 20 оюутан төгсөж байна
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Хэл шинжлэл”, “Хэл, уран зохиол”, “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн бакалавр зэрэг, “Хэл шинжлэл” хөтөлбөрийн магистрын зэрэг болон монгол хэлний бэлтгэл ангийн хөтөлбөрийг дүүргэж, диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан төгсөгчдөдөө баярын мэнд хүргэе. МУИС-ийн 79 дэх төгсөлтөөр Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 20 оюутан төгсөж байна. Та бүхний эрдэм номын эрхэм үйлсэд их амжилт хүсэж, аливаа сайн сайхны дээдийг ерөөе.




