logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2021-12-20

Профессор Чой.Лувсанжавын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Алтан Од” шагнал гардуулах ёслол, эрдэм шинжилгээний хурал боллоо

Профессор Чой.Лувсанжавын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Алтан Од” шагнал гардуулах ёслол, эрдэм шинжилгээний хурал 2021 оны 12 дугаар  сарын 16-ны  өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Уг ёслол, эрдэм шинжилгээний хурлын нээлтэд МУИС-ийн захирал Проф., доктор Б.Очирхуяг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өвөрхангай  аймгийн Нутгийн Зөвлөлийн дарга С.Чинзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй нар оролцож үг хэлэв.  

“Алтан Од” шагналыг шалгаруулах комиссын шийдвэрээр 2021 онд хүртээх залуу судлаач эрдэмтний бүтээлээр МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологи, археологийн тэнхмийн ахлах багш, доктор Баатарнарангийн Цэцэнцолмонгийн “Социализмын болон социализмын дараах үеийн үндэстний соёлын байгуулал: Урлагийн жишээн дээр” бүтээл шалгарч, шагналыг хүндэтгэлийн өргөмжлөлийн хамт гардуулан олголоо.

Шагнал гардуулах ёслолд хилийн чанадын мэндчилгээ ирснээс гадна, профессор Чой.Лувсанжавын гэр бүлийн төлөөлөл Лувсанжавын Соёмбо, “Алтан Од” шагналтны төлөөлөл доктор М.Чимэдцэеэ нар үг хэлэн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн Монгол Улсын Ардын багш С.Дулам, Монгол Улсын төрийн шагналт, дипломатч, орчуулагч Ц.Гомбосүрэн нар дурсамжийн үг хэллээ.

Чой.Лувсанжавын “Алтан од” шагналыг 2002 онд МУИС-ийн Гадаад Хэл Соёлын Сургууль, Монгол улсын гавъяат багш, нэрт эрдэмтэн, профессор Чой.Лувсанжавын 70 насны ойгоор нь буй болгосон юм. Уг шагналын медаль нь 25-30 гр алтаар дүрийг нь товойлгон хийсэн урлагийн бүтээл бөгөөд шагналыг “Хүндэтгэлийн өргөмжлөл” дагалддаг. Энэхүү шагналыг 2002 оноос 2014 оны хооронд 5 удаа олгожээ.  

Профессор Чой.Лувсанжавын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд 9 илтгэл хэлэлцүүлэв. Үүнд, 

Үндсэн илтгэл: Профессор Чой.Лувсанжавын эрдэм шинжилгээний өв

  • Проф., доктор Д.Бадмаанямбуу (МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал)
  • Проф., доктор Д.Заяабаатар (МУИС-ийн ШУС-ийн захирал)
  • Дэд проф., доктор Ш.Эгшиг (МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхим)

“Соёл”, “Иргэншил” хэмээх ойлголт ба үндэсний соёлын сэргэлт  

  • Доктор Б.Цэцэнцолмон (МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологи, археологийн тэнхим)  

Судар номын эшийг хөтлөгч Чой.Лувсанжав багштан  

  • Проф., ШУ-ны доктор С.Дулам (Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн дарга) 

Монгол хэлшинжлэлд доктор, профессор Чой. Лувсанжав багшитаны оруулсан хувь нэмэр-II (Тийн ялгалын тухай судалгааг нь онцлоход…)  

  • Проф., ШУ-ны доктор Ц.Шагдарсүрэн (ОУУБИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал) 

Чой.Лувсанжав багштаны Бодичарияаватара судлалд оруулсан хувь нэмэр 

  • Гавж Д.Лувсанжамц (Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд) 

Бүтээвэр ба үгийн санд холбогдох авиалбарзүйн асуудлууд  

  • Дэд проф., доктор С.Батхишиг (МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим) 

Монгол хэлний үйлдүүлэх хэвийн дагаврын хэрэглээний нэгэн онцлог   

  • Дэд проф., доктор Ж.Ганбаатар (МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим) 

“Өвөр Монголын монгол хэлний нутгийн аялгууны газрын зургийн байцаалтын материалын цуврал”-ын тухай 

  • Проф., доктор Го.Зоригт (Өвөр Монголын их сургууль) 

N1+P+N2 бүтэц дэх харьцаа заасан Р нэгж далд бүрдүүлбэрийг ил гаргах хэрэглүүр  болох нь (Англи, монгол хэлний жишээгээр)   

  • Докторант  Ц.Отгонсүрэн (МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Их Британи, Америк судлалын тэнхим) 

Холбоосыг энд дарж үзнэ үү!

Хуваалцах
78

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль