“Дөрвөлжин үсэг-750” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Номын сан, Пагва сан хамтран “Дөрвөлжин үсэг-750” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Хурал 2019 оны 5-р сарын 30-31-нд МУИС-ийн Төв байрны Эрдмийн танхимд болно. Та бүхэн хурлын урилга хөтөлбөртэй танилцана уу.







