МУИС-д суралцаж буй төгсөх түвшний бүх суралцагчаас “Монгол хэлний мэдлэг шалгах сорил”-ыг авав
Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2022 оны А/437 тоот тушаалаар Улаанбаатар хотод суралцаж буй төгсөх түвшний бүх суралцагчаас “Монгол хэлний мэдлэг шалгах сорил”-ыг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр авав. Энэхүү шалгалт нь суралцагчийн монгол хэлний мэдлэгийн түвшнийг тогтоох, үр дүнд суурилсан ажил төлөвлөх зорилготой юм.





