“Монгол судлал” сэтгүүлд өгүүлэл тогтмол хүлээн авна
Эрдэмтэн, судлаач Та бүхнийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбараас эрхлэн гаргадаг “МОНГОЛ СУДЛАЛ” эрдэм шинжилгээний сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ ирүүлж хэвлүүлэхийг урьж байна.
“МОНГОЛ СУДЛАЛ” сэтгүүлд монгол хэл бичиг, хэл шинжлэл, уран зохиол, урлаг судлалын чиглэл болон түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол, эсвэл англи хэлээр бичсэн, хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний шүүмж, орчуулгыг хүлээн авах ба 2 мэргэжлийн хянан магадлагчийн үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд хэвлэн нийтэлнэ. Тус эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг хэвлэмэл болон цахим хувилбараар хэвлэн нийтлэх бөгөөд жилд 1 дугаар гарна.
Олон улсын эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн ISSN 1997-1826 дугаар бүхий “Монгол судлал” сэтгүүл нь МУИС-ийн Open Journal System (OJS) платформ-д суурилсан албан ёсны цахим сэтгүүлийн санд бүртгэлтэй бөгөөд эрдэм шинжилгээний олон улсын мэдээллийн сан болох CrossRef-д нэгдэж, DOI (Digital Object Identifier: https://doi.org/10.22353/ms) дугаартайгаар хэвлэгдэж байна. Зохих шалгуур шаардлагыг хангаж хэвлэн нийтлэгдэх өгүүлэл тус бүрд “DOI” дугаар олгоно. Ингэснээр эрдэмтэн судлаач Таны өгүүлэл “Google Scholar” хайлтын мэдээллийн санд бүртгэгдэж, олон улсын хэмжээнд эшлэгдэх боломжтой болох юм.
Та хэвлэн нийтлэлийн шаардлагын дагуу бичсэн өгүүллийнхээ MS Word болон PDF цахим хувилбарыг journal_mongolstudies@num.edu.mn имэйл хаягаар илгээнэ үү.
“Монгол судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2024 оны дугаар (48-р дугаар)-т хэвлэх өгүүллийг дараах хуваарийн дагуу хүлээн авна.
Холбоо барих дэлгэрэнгүй мэдээллийг https://journal.num.edu.mn/ms/about/contact холбоосоор нэвтэрч үзнэ үү.