“МАТЕМАТИК 2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Математикийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг математикч эрдэмтэд, судлаачид, ахисан түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг “Математик 2025” нэрийн дор танхим болон цахимын хосолсон хэлбэрээр 2025 оны 4-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь математикийн чиглэлээр судалгаа явуулдаг судлаач нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ үр дүнг нийтэд танилцуулах, ахисан түвшний оюутнуудын хувьд өөр чиглэлийн судалгаатай танилцах, бусад судлаачдаас суралцах боломжийг бүрдүүлэх зорилготой.
Энэхүү хуралд дотоодын болон гадаадын их дээд сургуулийн судлаачдын нийт 15 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн. Үүнээс 7 илтгэл нь Математикийн тэнхимийн ахисан түвшний оюунуудынх бол үлдсэн 8 илтгэл нь их дээд сургуулийн багш, судлаачдынх байлаа. Дотоодын их дээд сургууль болон байгууллагаас Актуар аналитикс ХХК, Улаанбаатар Хотын Даатгал ХХК, МУИС, ХУИС, гадаадаас KU Leuven, University of Ottawa, Indian Institute of Technology зэрэг их сургуулийн судлаачид оролцлоо.
