
2026 оны 03 дүгээр сарын 17-ний өдөр 07:40-09:10 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 2-р байрны 436 тоот танхимд Англи хэлний өгүүлбэр зүйн хичээл дээр Ц. Отгонсүрэн багшийн урилгаар хэл, бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн ахмад багш Дүгэржавын Бадамдорж “Монгол хэлний утга судлалын шаталсан тогтолцоо” сэвдээр лекц уншиж, оюутнуудын сонирхсон асуултад хариулж, яриа өрнүүллээ. Хичээлийн агуулгыг хураангуйлахад:
- ХЭЛНИЙ ТОМ БАГА НЭГЖИЙН ШАТАЛСАН ЭРЭМБЭ, УТГА
- БАГА НЭГЖЭЭС ТОМ НЭГЖ РҮҮ шаталсан дараалал
- УТГА СУДЛАЛЫН ШАТАЛСАН ТОГТОЛЦОО, УТГА
- ЭХИЙН БҮТЭЦ ДЭХ ХЭЛНИЙ НЭГЖ, УТГА
- АВИАЛБАРЫН УТГА ЯЛГАРУУЛАХ
- БҮТЭЭВЭР УТГА ИЛЭРХИЙЛЭХ ЭРЧИМ
- ҮГЛЭВЭР УТГА ИЛЭРХИЙЛЭХ ЭРЧИМ
- ХОРШОО ҮГ – ХОС УТГАТ ҮГИЙН ЭРЧИМ
- НИЙЛМЭЛ ҮГИЙН УТГЫН ЭРЧИМ
- ӨВӨРМӨЦ ХЭЛЦИЙН ОЛДМОЛ УТГА
- ХЭВШМЭЛ ХЭЛЦИЙН УТГЫН ЭРЧИМ
Энэ сэдвийг дэлгэрүүлэн судлахыг хүсвэл эдгээр ном уншина уу.
Ж. Төмөрцэрэн. Монгол хэлний үгийн сан судлал. Уб. 2001.
Б. Ринчен. Үгийн утга учир. Хөх хот. 1953.
Баатар. Монгол үгсийн сангийн шинжилгээ. Бээжин. 1988.
Д. Бадамдорж. Монгол хэлний үгийн сангийн утга зүй. Уб. 2006, 2015.
Д. Бадамдорж. Орчин цагийн монгол хэлний утгасудлалын үндэс. Уб. 1997.
Дэлгэрмаа. Монгол хэлний утга судлал. ЛҮХХ. 2001.
Н. Нансалмаа. Үгийн сан судлал. Уб. 2005.
Батгэрэл. Монгол хэлний үгийн утгын судлал. ӨМСХХ. 2000.
Ц. Эрдэнэбат. Монгол хэлний уугуул үгийн утга. Уб. 2005.





