
ИБАСТэнхимийн Хэлмэрчлэхүй-1 хичээл болон орчуулгын ангийн оюутан залууст олон улсын улс төр судлаач, орчуулагч, эдийн засагч, МОНЦАМЭ агентлагийн захирал Э.Содонтогос “Аман орчуулга хийх арга зүй” сэдвээр орчуулагч мэргэжил, аман орчуулга хийх арга зүйн талаар хуваалцлаа.
Отгонсүрэн багш хичээлийг нээж зочин багшийг танилцуулав.
Э.Содонтогос захирал өөрийгөө танилцуулж
- МОНЦАМЭ агентлагийн тухай
- оюутан үеийн дурсамж
- эдийн засаг, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн салбарт
- хөрөнгө оруулалтын чиглэлээр төрийн албанд 6 жил
- эдийн засаг, хамтын ажиллагааны чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Санд
- Монголын Мянганы Сорилтын Санд ажилласан туршлагаас хуваалцсан.
Орчуулгын талаар:
Simultaneous translation – хэлмэрчлэх – зэрэгцээ аман орчуулга буюу синхрон орчуулга гэнэ.
Зэрэг орчуулах, зэрэгцээ орчуулах хоер өөр ойлголт.
Хүлээх хугацаа – ойролцоогоор 2 секунд байх.
Зөвлөмж 1: “Монгол хэлэнд сайн хүн л аман орчуулга хийнэ. Монгол хэлээ сайн сураа. Бүх дүрмүүдээ ягштал нь сур. Тэгж байж л төгс утга гарна.”
Зэрэгцээ орчуулга хийхэд зориг хэрэгтэй, зоригтой байх ёстой.
1990-ээд онуудад орчуулгын чанар шууд үр дүнд нөлөөлдөг байсан.
Бүх сургуульд онолын хичээл ордоггүй байсан.
Аман орчуулгын чадварыг хөгжүүлэх нэгэн дасгал зааж өгсөн: кино, телевиз, радио сонсож байхад дотроо англиар бодно. Энэ бол тархи, хэл хоерыг салгах хамгийн сайн дасгал. Мөн тэгж байж л сонсох, ярих чадварууд зэрэг хөгжинө. Аман орчуулга сурахад анхан шатанд өөрөө өөртөө ярилцах, кино орчуулахаас эхлэнэ.
Ер нь орчуулгын ажил бол мөнхийн, зүгээр л мэргэжил гэхээс илүүтэй, human nature буюу хүний дотоод чанарт оршино.
Сэтгэлийн үнэр vs үгийн утга
Зөвлөмж 2: AI буюу хиймэл оюун ухааныг март.
Зөвлөмж 3: Монгол хэлээ сайжруулах
Зөвлөмж 4: үгийн сан баяжуулах
Хувь хүний төлөвшилийн талаар:
Хүн 30 нас хүртэл сурдаг. Шинжлэх ухааныг сурах хэрэгтэй.
Б. Ринченгийн “Орчуулах эрдэм”, Монцамэ вебсайт, түүхч Отгонбаярын “Мартагдсан түүх” цуврал.
Хүмүүжил олгодог газар бол гэр бүл, багш нар түүнийг бэхжүүлэх учиртай.
Зав хүн илүү аз жаргалтай, амжилттай байдаг.
Зөв хандлагатай, мэдлэг бага байхад сайн,
Буруу хандлагатай, мэдлэг их бол муу.
Хүмүүжилтэй, зөв хандлагатай хүнд л боловсрол хэрэгтэй. Энэ дотроо сэтгэлийн боловсрол ба эрдмийн боловсрол бий. Хорвоогийн хамгийн үнэт зүйл үнэгүй байдаг шиг.
Өртэй юм шиг амьдрах хэрэгтэй.
Боловсролтой хүн өөрийгөө илэрхийлж чаддаг.
Залуучуудад захих үг:
Ухаантай сур, хэзээ ч бүү залхуур, хийж байгаа бүх юманд сэтгэлээсээ, хамгийн сайнаар хийх.
Ингэснээр бүтээлч сэтгэлгээ, хөгжил бий болно.
Хүн үргэлж бусадтай, тэр тусмаа гэр бүлтэй, найз нөхөдтэй холбоотой байх ёстой.
төгсгөлийн хэсэгт:
Оюутан Б.Эхмонгол: залуу хүмүүс бид яаж амралт, ажлаа зохицуулах вэ?
Оюутан Л.Мөнхнар: Таны амьдралын нэгдүгээрт тавьдаг зарчим юу вэ?
Оюутан Б.Оюунхорол: орчуулагч хүн биеээ яаж авч явах ёстой вэ? Бусдаас ялгаарах ёстой юу эсвэл ижил байх уу?
сонирхолтой асуулт тавьж дэлгэрэнгуй хариулт ашигтай зөвлөгөө авсан.
Оюутан Б.Дэлгэрзаяа өөрийн зохиосон ерөөл дэвшүүлэв.









