
МУИС-ийн Түүхийн судалгааны төвөөс эрхлэн гаргадаг Historia Mongolarum сэтгүүлийн 2025 оны 24 дэх дугаарт 8 өгүүлэл, 1 орчуулгын бүтээл хэвлэгдэж гарсан билээ. Сүүлийн энэ дугаарыг редакцийн шийдвэрээр цахим орчин дахь МУИС-ийн сэтгүүлүүдийн онлайн системд оруулж нийтэд сонирхсон хэн бүхэнд ил болголоо. Та бүхэн шинэ дугаарыг journal.num.edu.mn системд нэвтэрч танилцана уу:
https://journal.num.edu.mn/HistMon/issue/view/690
Энэ удаагийн дугаарт дараах өгүүллүүд хэвлэгдэв:
- Н.Алтантөгс, П.Дэлгэржаргал. Монголын уламжлалт эдийн засгийн үндсэн байгуулал
- Б.Батсүрэн. Хүннү болон зарим хүннү овгийн нэрийн судалгаа
- Шабан Доган. Духын бууц I, II бичээсийн тухай
- Д.Идэр. Их Юань улсын “Улсын хөвгүүдийн сургууль”-ийн үүсэл, хөгжил
- Д.Энхцэцэг. Монгол хаадын угсаа залгамжлал
- П.Дэлгэржаргал. Монгол-Мингийн худалдааны харилцаа
- Б.Баянтал. Ляо улсын урианхайчуудын үүсэл гарал
- На.Сүхбаатар. Зүүнгар улсын Даваач хааны хоёр жилийн засаглал
- Дарьжав. XVII зууны эхэн хагас дахь Халх-Мингийн түр худалдаа


