
Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, монгол судлаач, түүхийн ухааны доктор ДР.ОБРУЩАНСКИЙ БОРБАЛА АННА 2026 оны V сарын 7-ны пүрэв гарагт “Ази болон Eвропын хүннү нарын зарим асуудал” сэдвээр лекц уншлаа. Лекцийг ХУС-ын захирал Г.Элдэв-Очир нээж, дэд профессор Б.Батсүрэн удирдан явуулав. Эрхэм сайд лекцдээ Монголоос Европт нүүдэллэн очсон хүннү нарын угсаа гарвал, нүүдэл, Унгар төдийгүй Ромын эзэнт гүрний түүхэнд үзүүлсэн нөлөөг сүүлийн үеийн судалгааны үр дүнд тулгуурлан маш товч тодорхой өгүүлэв. Лекцийн төгсгөлд цаашид МУИС-ийн Түүхийн тэнхим, Унгарын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааны боломжийн тухай санал солилцлоо. Ташрамд дурдахад, элчин сайд Обрущанский нь МУИС-ийн Түүхийн тэнхимд докторын зэрэг хамгаалсан хүн юм.



