Search

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Одоо тус тэнхим социологи-нийгмийн ажлын мэргэжлээр бакалавр, магистр, докторын гэсэн шаталсан сургалтыг явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүний хувьд 12 багш, социологийн 130 гаруй, нийгмийн ажлын 130 орчим оюутан, 36 орчим магистрант, 22 орчим докторанттайгаар тус хоёр мэргэжлийн салбарт сургалт явуулж байна.

Бакалавр болон магистрын түвшинд сургалт явуулахдаа сургалтын хөтөлбөрийг өнөөгийн нийгмийн бодит хэрэгцээ, шаардлагатай уялдуулах бодлогыг баримталж ирсэн юм. Тухайлбал социологич мэргэжилтэн бэлтгэхдээ эдийн засаг, иргэний нийгэм, боловсрол, орон нутгийн хөгжил, удирдлагын зэрэг салбараар мэргэшүүлж байна.

Нийгмийн ажилтан бэлтгэхдээ гэр бүл, хүүхэд хөгжил хамгаалал, нийгмийн халамжийн үйлчилгээ, гаж зан үйлтэнтэй ажиллах /хүмүүжлийн доголдолтой, гэмт хэрэгтэн, биеэ үнэлэгч, мансуурах/ тахир дутуу иргэдийн хамгаалал, ядуурал, шилжин ирэгсэдтэй ажиллах зэрэг салбараар мэргэшүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж ирлээ.    

Тус салбарыг төгсч буй оюутнууд суралцах хугацаандаа хот хөдөөд хийгддэг социологийн судалгаануудад 2-3 удаа биечлэн оролцож практик дадлага эзэмшдэг онцлогтой.

Социологийн тэнхим нь судалгааны арга зүй аргачлалыг эзэмшсэн мэргэжлийн боловсон хүчний зэрэгцээ судалгааны анхдагч мэдээллийг боловсруулах дэлхийн стандартад нийцсэн SPSS, STATISTICA програм хангамж бүхий лабораторитой. Мөн Социологи Нийгмийн ажлын салбарын оюутнуудад зориулан Германы Хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Социологи Нийгмийн ажлын сургалтын лаборатори тохижуулаад байна.

МАГИСТР

ДОКТОР

7575 4400 - 2314

sna@num.edu.mn

203 тоот, МУИС-н хичээлийн II байр, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар