БАГШЛАХ ЭРХИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ БА БОЛОВСРОЛЫН ДАЯАРШИЛ
The 4th Industrial Revolution and the Globalization of Education    
Б. Алтангэрэл, дэд профессор, PhD. , О. Нарантуяа, дэд профессор, PhD., ХУИС

Энэ хичээлээр Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, Аж үйлдвэрийн 4-р хувьсгал ба боловсрол, дээд боловсролын чанар, өрсөлдөөн, их сургуулиудын эрэмбэлэлт ба чанарын баталгаажуулалтыг судална.

This course examines issues in the field of education, the 4th Industrial Revolution and education, quality and competition in higher education, and ranking and quality assurance of universities.


 БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛД ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ НӨЛӨӨЛӨЛ
Impact of soft power on educational development
О. Нарантуяа, дэд профессор, PhD., ХУИС , Ц.Уянга, МА

Даяаршлалын орчинд дээд боловсролын хөгжилд зөөлөн хүчний нөлөөлөл, дээд боловсролын байгууллагын хэв шинж, гарч буй өөрчлөлтийн талаар Ази, Европын улс орнуудын онцлогийг судална.

This course will study the characteristics of Asian and European countries regarding the impact of soft power on the development of higher education in the globalized environment, the typology of higher education institutions, and the occurring changes.


БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГА, СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ
Management and strategic planning of the education sector
Ж. Үржинсүрэн, Ph.D., ахлах багш

Боловсролын салбарын удирдлага, стратеги төлөвлөлт; нөхцөл байдлын дүн шинжилгээ, төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлэлт; xүний нөөцийг  идэвхжүүлэх онол арга зүй; боловсролын салбарыг хөгжүүлэх зорилтуудын хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний хүрээг судална.

The course focuses on education management and strategic planning; situational analysis and planning, organization and implementation; theory and methodology of activating the human resources; and study the framework of monitoring and evaluation of the implementation of educational sector development goals


БОЛОВСРОЛЫН ХЭМЖИЛ ЗҮЙ
Educational metrology
М. Итгэл, дэд профессор, PhD., БСҮХ , Х. Отгонбаатар, дэд профессор, PhD., БСҮХ

Энэ хичээлээр боловсролын хэмжил зүйн онол, параметрийг судалж, психометрик чанарыг хэмжиж, найдвартай болон баталгаат чанар, тохирцыг шалгах арга техник, арга зүйд суралцана.

In this course, learners will study the theory and parameters of educational metrology, measure psychometric quality, and learn techniques and methods for testing reliability and validity.


 СУРАЛЦАХУЙН ОНОЛ БА СЭТГЭЛ ЗҮЙН ҮНДЭС
Theory of learning and psychological basis of learning
 С. Соёлжин, дэд профессор, PhD. , У. Лхагвасүрэн, PhD., ахлах багш

Энэ хичээлээр суралцахуйн онолуудад үндэслэн суралцахуйн сэтгэлзүйн функциональ болон танин мэдэхүйн аргыг онол, практикийн хүрээнд суралцах үйл явц, үр нөлөө, сэтгэцийн үйл явцын талаас судалдаг.

In this course, based on learning theories, psychological functional and cognitive methods of learning are studied from the perspective of learning processes, effects, and mental processes within the framework of theory and practice.


БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ СУДЛАЛ
Educational Psychology
М. Дэлгэржав, дэд профессор, PhD.

Дээд боловсролын салбарт боловсролын сэтгэл судлалын хэрэглээ, ач холбогдол, тулгарч буй асуудлын талаар судална.

This course explores the application and importance of educational psychology in the field of higher education and discusses its problems.

 
ОЮУТАН БИЕ ХҮН ТӨЛӨВШЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙ
Personality development psychology
П. Одгэрэл, дэд профессор, PhD

Энэ хичээлээр оюутан хувь хүний төлөвшилд акмеологийн талаас хандах шаардлагын үндэслэл, бие хүний шинж чанар, сурах үйл ажиллагааны субъект, залуусын сэтгэц-физиологи, мэдээлэл хүлээн авах, эзэмших биологи, бие хүний онцлог шинжийг судална.

In this course, the student will study the basis of the acmeological approach to personality development, personality characteristics, subjects of learning activities, psycho-physiology of young people, biology of receiving and acquiring information, and personality characteristics.


ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН СУРГАЛТЫН АРГУУД
Technology-based learning methods
Д. Золжаргал, дэд профессор, PhD.

Энэхүү хичээлээр сургалтанд техник, технологийн дэвшлийг хэрхэн ашиглах, хичээлийн хөтөлбөр, цахим, хосолсон, тонгоруу зэрэг орчин үеийн хичээлийн хэрэгцээ, шаардлага, оролцоог авч үзнэ. Сургалтанл түгээмэл хэрэглэгдэж буй хиймэл оюун ухаан, нээлттэй цахим хичээл, сургалтын менежментийн цахим удирдлага, мултимедиа хэрэглээ, виртуал орчин дахь хичээлийн арга, арга зүй, зүүм, тиймс зэрэг цахим орчинд хамтын ажиллагааг идэвхижүүлэх аргад суралцана.

This course covers how to use technology and technological advances in teaching, and their necessity in the teaching and learning, and utility in the curriculum as well as modern courses such as online courses, blended learning, and flipped learning. Students will learn about the use of artificial intelligence in teaching and learning, MOOCs, open e-courses, e-learning management, multimedia use in teaching and learning, VR as instruction, and ways to foster collaboration in online learning environment and designs for contemporary courses.


ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ
Evaluation of technology-based learning
С. Соёлжин, дэд профессор, PhD.

Суралцагчийн үнэлгээнд хэрэглэж буй цахим технологиуд, сургалтын удирдлагын систем, тэдгээрийн давуу талуудыг  судалж, туршлагаасаа хуваалцана.

With this course learners explore online technologies and learning management systems, used in student assessment, their advantages, and share their experiences.


СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ
Evaluating curriculum and program outcomes
С. Соёлжин, дэд профессор, PhD. , У. Лхагвасүрэн, Ph.D., ахлах багш

Сургалтын хөтөлбөрийг боловсруулах зарчим, хэв загвар, чадамжид суурилсан дээд боловсролын загвар, үнэлгээ хийх хүрээ. үнэлгээний төрөл зэрэг асуудлыг судална.

This course examines the principles of curriculum organization, model of higher education based on competency, the scope and forms of evaluation.


СУРГАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
Methodology for developing educational documents
Р. Цолмон, дэд профессор, PhD.

Энэ хичээлээр суралцагчид сургалтын материал, түүний ач холбогдол, төрлүүд (харааны, сонсголын, мэдрэхүйн, дижитал); cургалтын материалаа ялгаатай суралцагчдад тааруулах нь; cургалтын материалын чанар, үнэлгээ; гарын авлага,  сургалтын материал бэлтгэх талаар мэдлэг эзэмшинэ.

In the course, learners will gain knowledge in the following areas: educational materials and their significance, types (visual, auditory, sensory, digital); adapting educational materials for different learners; quality and evaluation of educational materials; and preparing guides and educational materials.


САЛБАР ДУНДЫН СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ
Curriculum development for interdisciplinary field studies
Р. Цолмон  Ph.D., дэд профессор, PhD.

Энэ хичээлийг судалснаар шинжлэх ухааны салбаруудын хамтарсан судалгаа явуулах аргуудтай танилцаж, нийтлэг асуудлыг бүхэлд нь ойлгох, шүүмжит, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах болон насан туршийн суралцах чадвараа хөгжүүлж, бодит сорилтод бэлтгэж, судалгаанд баримтлах ёс зүйд суралцана.

Studying this course, leaners will become familiar with the methods of joint research in scientific fields, develop a holistic understanding of common problems, critical and creative thinking, teamwork and lifelong learning skills, prepare for real challenges, and learn research ethics.


БАГШИЙН ХӨГЖИЛ
Teacher professional development
У. Лхагвасүрэн, PhD., ахлах багш

Багшийн хувийн болон мэргэжлийн шинж чанарууд, багшийн хөгжил, цогц чадамж, багш-менежерийн үүрэг, багшийн харилцаа, ёс зүйн асуудлуудыг судална.

The purpose of this course is to introduce professional and personal characteristics of teachers, professional development of teachers, teaching competencies, roles of teachers and ethics of teachers.

ХУУЛЬ, ЖУРАМ, ТУШААЛ

ХӨТӨЛБӨР

БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ

Бие даалтын ажил бичих заавар

Бие даасан ажлын бүтэц

  • Оршил
  • Үндсэн хэсэг
  • Дүгнэлт
  • Ашигласан ном зохиолын жагсаалт
  • Хавсралт материал зэргээс бүрдсэн байна.

Судалгааны ажлыг дараах бичиглэлийн шаардлагад бүрэн нийцүүлэн бичиж хэвлэмэл байдлаар багшид өгсөн байна. Үүнд:

  • Times New Roman фонтоор текстийн үсгийн хэмжээ 12pt (ажлын бүлэг, дэд бүлэг, хэсгийн гарчигт фонт, үсгийн хэмжээнд хязгаарлалт тавихгүй.)
  • Судалгааны ажлын үндсэн хэсэгт гарчиг, ном, сэтгүүлийн нэр, гадаад үг зэрэг онцгой тохиолдлоос бусад үед Italic, Bold хэлбэрийг ашиглахгүй.
  • Хүснэгт, график, хавсралтад 12pt-ээс бага фонтын хэмжээ ашиглаж болно. Зүүлт (footnote) бичихдээ 9pt-10pt фонтын хэмжээ ашиглана.
  • Мөр хоорондын зай – 1.5pt (гарчиг, хүснэгт, график, зүүлт, ашигласан материалын жагсаалт, хавсралтад мөр хоорондын зай 1.0 pt) байна.
  • Цаасны хэмжээ A4. Хуудасны захын хэмжээс: зүүн ба дээд тал-3 см, баруун ба доод тал-2.5 см байна.
  • Хуудсыг заавал дугаарлана. Хуудасны тоо 15-20 байна. (Судалгааны ажлын нүүр хуудас, агуулга, бүтцийг харуулсан хуудас дугаарлалтад орохгүй. Хуудасны дугаарлалт нь абстракт/хураангуй бичсэн хуудаснаас эхэлнэ.)
  • Бичсэн зүйлийг хоёр талаас нь зэрэгцүүлсэн (justify) байна.
  • Цэг, таслалын дараа заавал нэг зай авсан байна.
  • Бүлэг, дэд бүлэг, хэсгүүдийн фонтын хэлбэрийг (font style) ялгаж өгсөн байна.
  • Бүлэг бүрийг шинэ хуудаснаас эхэлнэ.
  • Аливаа гарчгийн дараа нэг мөр зай авч үндсэн текстийг эхлүүлнэ.
  • Бүлэг, хэсэг, дэд бүлгийн нэр, гарчигийн дараа 2-оос олон мөр орсон байвал гарчигийг хуудасны төгсгөлд бичиж болно.
  • Догол мөрийн эхний мөр нь өмнөх мөрөөс 6pt хэмжээтэй зайтай байна.
  • Үг, үсэг, утга найруулгын алдааг бүрэн хянасан байна.

Судалгааны ажилд ишлэл, зүүлт ашиглах заавар:

            Судалгааны ажил бичих явцад ишлэл, зүүлт (бусдын бүтээлээс авч ашиглаж буй санаа, ойлголт, тайлбар, тодорхойлолт, нэмэлт тайлбар шаардлагатай үед)-ийг оновчтой зөв хэрэглэнэ.

 Ишлэл, зүүлт бичих АРА загварыг ашиглан судалгааны ажлын бүх хэсэгт баримтална. Ишлэлд эх үүсвэрийг заавал бичнэ. Бусдын бүтээлийн үр дүн, санааг нэгтгэн тайлбарлаж байгаа бол зохиогчийн нэр, оныг бичнэ. (Зохиогчдын нэрсийг латинаар бичиж болно.)

Илтгэлд тавигдах шаардлага

Илтгэл нь бүтцийн хувьд гарчиг, оршил, арга зүй, үр дүн, шүүн хэлэлцүүлэхүй, дүгнэлт, талархал гэсэн хэсгээс бүрдэнэ.

  • Илтгэлийн агуулга товч тодорхой, ойлгоход хялбар байна (нэг өгүүлбэр нэг санааг илэрхийлэх алтан дүрмийг баримтална).
  • Илтгэлд 80:20 буюу агуулгын 20% нь мэдээлийн 80%-ийг илэрхийлэх хэмжээг баримтална. Хэвлэхдээ цаасны нийт талбайн 75%-ийг дүүргэсэн байна.
  • Зураг, бүдүүвч, өнгө, будаг, зохиомж нь зохицол нийцэлтэй, уншигдахуйц байна.
  • Үзүүлэн илтгэлийн цаас 80х180, 90 cм x120 см (А0) хэмжээтэй байж болно.
  • Times New Roman, Arial, Courier фонт, үсгийн хэмжээ 70-75pt орчим байна (2 метр зайнаас уншигдахуйц).
  • Үзүүлэнгийн суурь өнгө цагаан, цайвар, хэвлэлийн чанар сайн, үзэмжтэй байна.

 

Бие даалтын ажлаа гүйцэтгэхэд анхаарах зүйлс:

  1. Суралцагчид дөрөв хүртэл хүнтэй багаар ажиллаж бие даалтын ажлаа хамгаална.
  2. Гурван модуль тус бүрт бие даалтын ажил хийж, бие даалтын ажил хийх зааварчилгааны дагуу хэвлэмэл хэлбэрээр тэнхимд хураалгана.
  3. Төгсөлтийн ажил дээр хэвлэж өгсөн гурван модулийн даалгавраас аль нэгийг өөрсдийн саналаар сонгож илтгэл тавьж хамгаална.
  4. Хичээлийн 70-аас дээш хуювд оролцсон (хүндэтгэн үзэх шалтгаантай бол хичээл орж буй багшдаа урьдчилан хэлсэн байх) байна.
  5. Бие даалтын гурван ажлаа тэнхимд хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгснөөр ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ-нд орох эрх үүснэ.

Бие даалтаа өгөх хугацаа:

  1. Модуль-1-ийн бие даалтын ажлыг 10-р сарын 18-нд 13.00 цаг хүртэл
  2. Модуль-2-ын бие даалтын ажлыг 11-р сарын 01-нд 13.00 цаг хүртэл
  3. Модуль-3-ын бие даалтын ажлыг 11-р сарын 22-нд 13.00 цаг хүртэл багш нартаа хэвлэмэл байдлаар өгсөн байна.

ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ