2025 оны 04 сарын 10-ны өдөр МУИС, ШУС-НУС-ын Боловсролын Судлалын Тэнхимийн “Ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал” болж шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, шинэ санаа, судалгааны үр дүнгээ хуваалцах, судалгааны ажлын ур чадвараа хөгжүүлэх хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан туршлага солилцлоо.
Тус эрдэм шинжилгээний хуралд тэнхимийн магистрант, докторантууд дараах сэдвээр амжилттай оролцлоо.
Тэргүүн байр: докторант В. Лут-Очир “Иргэдийн мэдээлэл харилцаа холбоо, технологийн чадамжийг дээшлүүлэх нь: насан туршийн боловсролын боломж” сэдэвт илтгэл
Дэд байр: докторант Ш. Ариунбаяр “Суралцагчийн онцлогт тулгуурлан боловсруулсан сургалтын аргын нэгэн хувилбарыг туршсан байдал” сэдэвт илтгэл
Гутгаар байр: докторант Г. Түвшинжаргал “Ял эдэлж буй насанд хүрэгчдэд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтын үр дүнтэй аргыг судалсан нь” сэдэвт илтгэл
Тусгай байр: докторант Д. Заяа “Монгол Улсад бүжгийн багшийн нийгмийн хэрэгцээ ба тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл тус тус амжилттай хэлэлцүүллээ.


Судалгааны ажлаа хэлэлцүүлсэн нийт ахисан түвшний суралцагчид, удирдагч багш нартаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!