МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЭКОНОМИКСИЙН ЦАГААН ТОЛГОЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ” Улсын XIX олимпиад 2026 оны 5-р сарын 10, 16-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус олимпиадад МУИС, СЭЗИС, ХААИС, Хүмүүнлэгийн Их Сургууль , Их Засаг Их Сургууль, Шихихутуг Их Сургууль, Шинэ Эрин Олон Улсын Сургууль, Монгол Тэмүүлэл Ахлах Сургууль зэрэг сургуулиудын 162 оюутан, сурагч буюу 54 баг оролцсоноос II шатанд 10 баг шалгарч
ТЭРГҮҮН байрыг 25 оноогоор МУИС-ийн Нийгмийн Ухааны Салбарын “Oikonomia” баг,
ДЭД байрыг 24.5 оноогоор СЭЗИС-ийн “Absolute Zero” баг,
ГУТГААР байрыг 23.5 оноогоор СЭЗИС-ийн “Рент горилогчид″ багууд тус тус эзэллээ.
Энэ жилийн олимпиадад “Шинэ Эрин Олон Улсын Сургууль”-ийн сурагчдын 2 баг II шатанд шалгарсан нь онцлог үйл явдал боллоо. Энэхүү олимпиадыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “МИГ даатгал” компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Олимпиадад оролцсон нийт оюутан сурагчдадаа цаашдын эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Хувийн дүнгээр ТЭРГҮҮН БАЙР: Г.Анхбаяр /МУИС/

Хувийн дүнгээр ДЭД БАЙР: О.Тэмүүлэн /МУИС/

Хувийн дүнгээр ГУТГААР БАЙР: Д.Чингүн /МУИС/

Хувийн дүнгээр ГУТГААР БАЙР: Г.Цэлмэг /СЭЗИС/

Багийн дүнгээр ТЭРГҮҮН БАЙР: МУИС “Oikonomia”

Багийн дүнгээр ДЭД БАЙР: СЭЗИС “Absolute Zero” баг

Багийн дүнгээр ГУТГААР БАЙР: СЭЗИС “Рент горилогчид”

