Эдийн засгийн хөтөлбөрийн магистр, докторын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 4-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус хуралд оролцогчид эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг судалгааны өндөр түвшинд авч үзэн, шинэлэг санаа, бодитой дүгнэлт бүхий илтгэлүүдийг хэлэлцүүлсэн нь онцлог байв.
Хурлын шилдгүүдийг танилцуулбал:
- Тэргүүн байр: Г. Мөнхсүлд “Тэтгэвэрт гарах нас ба цалингийн түвшний өөрчлөлт”
- Дэд байр: О. Индра “БНХАУ-ын хүн амын өөрчлөлт ба түүнд нөлөөлж буй хүчин зүйлс”
Хуралд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.
