Япон улсын Нийгата мужийн их сургууль (University of Niigata Prefecture, UNP)-аас зохион байгуулж буй “International Joint Summer Seminar 2026” болон Монгол дахь холбогдох зуны хөтөлбөрт оролцох боломжийг та бүхэнд санал болгож байна.
📌 Сэдэв:
Даяаршлын эрин дэх хот, орон нутгийн тогтвортой хөгжил: Орон нутгийн хөгжил ба өрсөлдөх чадвар
🌏 Хөтөлбөрийн бүтэц
- 🇯🇵 Япон дахь зуны семинар (UNP)
📅 2026 оны 8-р сарын 4–8
📍 Нийгата хот, Япон улс
Үйл ажиллагаа:
- Тусгай лекцүүд (бүс нутгийн хөгжил, тогтвортой хөгжил)
- Нийгата хот болон мужид хийх судалгааны аялал (field trip)
- Олон улсын оюутнуудтай хамтарсан багийн ажил
- Танилцуулах илтгэл, сертификат гардуулах
- 🇲🇳 Монгол дахь зуны хөтөлбөр
📅 2026 оны 8-р сарын 24–29
📍 Улаанбаатар хот болон Төв аймаг
Үйл ажиллагаа:
- Нээлт, танилцах арга хэмжээ
- Лекц, хэлэлцүүлэг (МУИС, ШУТИС багш нар)
- Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хийх судалгааны аялал
- Орон нутгийн (Сэргэлэн сум, малчин өрх) танилцах аялал
- Багийн ажил, эцсийн илтгэл
💻 Урьдчилсан хөтөлбөр (онлайн)
📅 2026 оны 5-р сарын 15-наас 7-р сарын 3
- Нийт 4 удаагийн цахим лекц, семинар (UNP, МУИС, ШУТИС-ийн багш нарын хамтарсан лекц, хэлэлцүүлэг)
- Багийн сэдэв сонгож, төслийн ажил гүйцэтгэх
🗣 Хэл:
- Англи болон Япон хэл
(үндсэн үйл ажиллагаа англи хэл дээр явагдана)
💰 Зардлын мэдээлэл:
- Хөтөлбөрийн хүрээнд UNP хариуцах зардал:
- Дотоод тээвэр, судалгааны аялал, соёлын арга хэмжээнд оролцох зардал
- Байр (8-р сарын 4–7)
- Оролцогч өөрөө хариуцах зардал:
- Олон улсын нислэг
- Хоол, хүнс
🎯 Оролцогчдод тавигдах шаардлага
- Эдийн засаг, боловсрол, байгаль орчин судлал болон олон улсын хамтын ажиллагаатай холбоотой мэргэжлийн оюутнууд
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Хөтөлбөрийн бүх үе шатанд (онлайн + танхим + аялал) идэвхтэй оролцох боломжтой
📄 Бүртгэл
Сонирхсон оюутнууд 5-р сарын 1-ний дотор enkhmaab@num.edu.mn хаягаар бүртгүүлж мэдээлэл авна уу.
Сонгогдсон оюутнуудад дараагийн шатны мэдээлэл (бэлтгэл, аялал, хөтөлбөрийн дэлгэрэнгүй) хүргэгдэнэ.
Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.