Монгол дахь Дэлхийн банкны ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санчез манай тэнхимээс санал болгодог “Микро эдийн засгийн үндэс” хичээлд зочин багшаар уригдан лекц уншлаа. Тус лекцийн хүрээнд Дэлхийн банкны үйл ажиллагаа болон Монгол улсын төсөв, санхүүгийн төлөвийн талаар танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.


