
Химийн тэнхимийн спорт өдөрлөг 2025 оны 9 сарын 6-ны өдөр 08:30 цагаас МУИС-ийн IV байрны спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Гар бөмбөгийн тэмцээнд Хими-1, Химийн боловсрол-1, Химийн боловсрол-холимог, Хими-2, Хими-3, Хэрэглээний хими холимог, Хими-3, Хими-4, Багш ахисан түвшний сурагчдын багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
1-р байрт Хими-4 шалгарч Алтан медаль гурав дахь жилдээ хүртэж хошой аварга боллоо.

2-р байрт Хими-1 мөнгөн медаль хүртсэн.

3-р байрт Химийн боловсрол-2 хүрэл медаль хүртлээ.

Хөгжөөнт тоглоомд Хими-1 баг түрүүллээ.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн багш, оюутнуудад үйлдвэрийн танилцах дадлагын талаар Хими-3 ангийн оюутнууд ханын илтгэл танилцууллаа.
