“Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдааны анхны шатны шалгаруулалт боллоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 57 жилийн ойг (1969.06.24) тохиолдуулан Монгол Улсын бүх ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад Монгол улстай стратегийн түншлэл бүхий Бүгд Найрамдах Турк улс хийгээд МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн “Олон улс, орон судлал (Турк)” хөтөлбөрийг таниулан сурталчлах зорилгоор зарласан эсээний бичлэгийн уралдааны эхний шалгаруулалт боллоо.


- Хоёр дахь шалгаруулалт 2026.05.11-2026.05.15-ны хооронд мэргэжлийн комисс хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийж шилдэг 10 эсээг тодруулна.
Ерөнхий зохион байгуулагч:
- МУИС, ШУС, ХУС, Ази судлалын тэнхим
- Улаанбаатар дахь БНТУ-ын Элчин сайдын яам
- МУИС-ийн “Таван ухаан” клуб
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛЫН САЛБАР

