Эгэ Их Сургуулиас профессор багш нар Турк орон судлалын салбартай танилцлаа

БНТУ-ын Эгэ Их Сургуулийн Утга зохиолын бүрэлдэхүүн сургуулийн захирал доктор, профессор Сэлами Фэфакар болон тус сургуулийн Түрэг судлалын судалгааны хүрээлэнгийн профессор, доктор Пынар Федакар МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Турк орон судлалын салбарын багш нартай уулзаж, салбарын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус уулзалтаар өнөөгийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагаа болоод цаашдын хамтын ажил хэргийн талаар санал солилцлоо.
МУИС-ийн Турк орон судлалын салбарт хүрэлцэн ирж тухайн салбартай танилцсан доктор, профессор Сэлами Фэфакар болон профессор, доктор Пынар Федакар нарт талархал дэвшүүлэхийн зэрэгцээ, цаашдын эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсье.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛ

