“Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн улсын уралдааны удирдамж

Зорилго: Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 57 жилийн ойг (1969.06.24) тохиолдуулан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад Монгол улстай стратегийн түншлэл бүхий Бүгд Найрамдах Турк улс хийгээд МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн “Орон судлал (Турк)” хөтөлбөрийг таниулан сурталчлах

Ерөнхий зохион байгуулагч:
МУИС, ШУС, ХУС, Ази судлалын тэнхим
Улаанбаатар дахь БНТУ-ын Элчин сайдын яам
МУИС-ийн “Таван ухаан” клуб
Хамрах хүрээ: Монгол Улс дахь бүх Ерөнхий Боловсролын Сургуулиудын ахлах ангийн сурагчид оролцоно.
Хугацаа: 2025.03.30 – 2025.05.03
Нийт шагналын сан: 1.500.000 төгрөг
Тавигдах шаардлага:
– Овог нэр, анги, сургууль, холбоо барих утас, цахим хаяг тодорхой бичих
– Сэдвийн агуулгад нийцсэн байх
– Хэл найруулга, зөв бичих дүрмийн алдаагүй байх (Монгол хэлний журамласан толийг баримтлах: http://toli.gov.mn/)
– Үгийн тоо: 800-1000
– MSW, Times New Roman, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15.
– Бүтээлийг 2025 оны 05 дугаар сарын 03-ны 00.00 цаг хүртэл turkoron1923@gmail.com цахим хаягаар ирүүлнэ.
Та бүхэнд амжилт хүсье.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛ
ТУРК ОРОН СУДЛАЛ

