“Спортоор нөхөрлөе” өдөрлөг боллоо

Ази судлалын тэнхимийн “Спортоор нөхөрлөе”өдөрлөг 2026 оны 04-р сарын 04-ний өдөр буюу өнгөрөгч бямба гаригт нийт багш, ажилтан, оюутан залуусын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Спорт өдөрлөгийг Ази тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Ундрах нээж үг хэллээ.

Тус өдөрлөг нь сагсан бөмбөг /3х3/, гар бөмбөг, ширээний теннис, дартсын төрлүүдэд эрэгтэй, эмэгтэй аваргуудаа шалгаруулсан бөгөөд Солонгос судлал, Турк судлал, Хятад судлал, Япон судлалын багаас гадна багш нарын баг оролцлоо. Үүнээс багийн спортын төрөлд сагсан бөмбөг /эр/ – Хятад судлал, сагсан бөмбөг /эм/ – Солонгос судлал, гар бөмбөг /эр/ – Хятад судлал, гар бөмбөг /эм/ – Солонгос судлал, ганцаарчилсан төрөлд ширээний теннис /эр/ – Н.Энхрий /Хятад судлал/, ширээний теннис /эм/ – Б.Аминдарьмаа /Солонгос судлал/, дартс /эр/ – Т.Загарпэрэнлэй /Багш нарын баг/, Дартс /эм/ – У.Анужин /Хятад судлал/ нар аваргаар шалгарч Ази судлалын тэнхимийн багш нар шагналыг гардууллаа.

Харин орон судлал /Турк/ баг тамирчид сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд 2-р байр, ганцаарчилсан дартсын эрэгтэй төрөлд И.Бүрэнтөгс 2-р байр, ширээний теннис эмэгтэй төрөлд О.Санчирзул 2-р байр эзэллээ.

Дөрвөн төрөлтийн нийт оноогоор тус тэмцээнийг Хятад орон судлалын баг тамирчид манлайлж, тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.

Тэнхимийн багш, ажилтан төдийгүй оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад тус өдөрлөг нь уламжлал болгон тогтож жил бүр зохион байгуулагдаж байна. Спорт өдөрлөгт идэвх санаачилгатай хамтран оролцсон нийт багш, ажилтан, оюутан залуус та бүхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын сургалт, судалгаа, спортод өндөр амжилт хүсье.

АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛ