Дийд дийд цуврал уулзалт ярилцлага боллоо.

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Турк орон судлалын салбар түүний дэргэдэх Таван Ухаан клуб хамтран зохион байгуулдаг #дийддийд цуврал ярилцлага 2025 оны 10-р сарын 30-ны өдөр хичээлийн 1-р байрын эрдмийн /дугуй/ танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн уулзалт ярилцлагад МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Болор цомын эзэн, хайрын шүлгийн Цагаан-Уул наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Сайнжаргалын Начин зочноор оролцлоо.


Залуу үе тэр дундаа оюутан залуусыг нийгэмд салбар бүртээ тэргүүлэн, зөв үлгэрлэл үзүүлж буй манлайлагчдыг урьж оролцуулдаг энэхүү уулзалт, ярилцлагад тэрээр өөрийн уран бүтээлийн гараа, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, цаашдын зорилго, хүсэл тэмүүллийн талаар нээлттэй хэлэлцүүлснээс гадна ирсэн зочид, оюутан залуучуудын сонирхсон асуултад нээлттэй хариулж, шүлэг яруу найргийнхаа дээжээс уншлаа.

Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн яруу найрагч С.Начин мөн уулзалт ярилцлагад оролцсон зочид, нийт оюутан залуус та бүхэнд талархал дэвшүүлье.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛЫН САЛБАР

