#дийддийд уулзалт ярилцлага болно

МУИС, ШУС, ХУС-ийн Ази судлалын тэнхимийн Турк орон судлалын салбар болон түүний дэргэдэх “Таван Ухаан” клубтэй нийгэмд эерэг нөлөө үзүүлж, залууст урам зориг, ухаарал түгээж буй манлайлагчдыг урьж #дийддийд цуврал уулзалтуудаа үргэлжлүүлж байна.
Хоёр дахь удаагийн дугаарт маань МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, Хайрын шүлгийн “Цагаан уул”, “Болор Цом” наадмын эзэн, Олон улсын яруу найргийн тавцанд Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа авьяаслаг яруу найрагч С.Начин уригдлаа.

Тэрээр 2018 онд Македони улсын “Стругагийн үдэш” олон улсын яруу найргийн 57 дахь наадам, 2019 онд Дэлхийн яруу найргийн 39-р их хуралд урилгаар оролцсон бөгөөд түүний шүлэг, яруу найраг англи, орос, солонгос, хятад, македони, энэтхэг хэлнээ орчуулагдсан.
Зочин маань өөрийн “Цаг хугaцааны хээ” яруу найргийн шинэхэн түүврийнхээ тухай төдийгүй урам зориг, итгэл үнэмшлийн сэдвийн хүрээнд өөрийн туршлага, уран бүтээлийнхээ талаар чөлөөтэй ярилцах болно.
Бүх оюутан залууст нээлттэй тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн яруу найрагчийн гарын үсэгтэй номын худалдаа болно.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛЫН САЛБАР

