Турк орон судлалын оюутнууд БНТУ-ыг зорьж байна

2025-2026 оны хичээлийн жилд БНТУ-ын Измир хот дахь Катип Чэлэбигийн их сургуульд Турк орон судлалын 2-р түвшний оюутан Б.Номинжин нэг жилийн хугацаанд БНТУ-ын Засгийн газрын бүрэн тэтгэлэгтэйгээр суралцахаар боллоо.

Мөн тус салбарын 2025 оны төгсөгч Б.Бямбажаргал БНТУ-ын Засгийн газрын бүрэн тэтгэлэгтэйгээр Эскишэхир хотод орших Османгази их сургуульд магистрт суралцахаар болсонд баяр хүргэж, хүлээн авч уулзлаа.

Та бүхний эрдэм судлалд өндөр амжилт хүсэн ерөөе.

Ази судлалын тэнхим
Турк орон судлал