Нийт төгсөгчдөдөө эрдмийн баярын мэнд дэвшүүлье.

Өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн 80 дахь удаагийн эрдмийн баяр тохиож байгаа бөгөөд ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Турк орон судлалын 20 дахь удаагийн төгсөлт болж Турк судлалын бакалаврын диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

Монгол Улсын эрдмийн ууган их сургуулиа амжилттай төгсөж, эх орондоо шинэ залуу боловсон хүчин болж бэлтгэгдсэн төсгөгчдийнхөө цаашдын амьдрал, эрдэм номынх нь зам мөр үргэлжид гэрэл гэгээтэй байхын ерөөл дэвшүүлж сүүн цацал өргөе.

МУИС-ийг төгсөж буй нийт оюутан залуус та бүхэндээ эрдмийн баярын мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ази судлалын тэнхим
Турк орон судлал
Турк орон судлал

