Турк орон судлалын оюутан Б.Энхзул III байрт шалгарлаа.

МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Ази судлалын тэнхимийн Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал”-ыг 2025 оны 04 дүгээр сарын 11-нд амжилттай зохион байгууллаа. Энэхүү хуралд тус тэнхимийн турк судлалын салбарын 4, хятад судлалын салбарын 3, япон судлалын салбарын 4, нийт 11 илтгэл хэлэлцүүлснээс

  • I байр: Япон хэл орон, судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан З.МонголжинЯпон хэлний Аимаиго буюу тодорхойгүй үг хэллэгийг япон хэл суралцаж буй монгол суралцагчдын ойлголтоос авч судлах нь” (Удирдагч: Д-р. Б.Хишигдэлгэр)
  • II байр: Хятад хэлний орчуулга хөтөлбөрийн II түвшний оюутан О.НинжинД.Нацагдоржийн “Дөрвөн цаг” шүлгийн хятад орчуулгын судалгаа” (Удирдагч: Д-р. дэд проф. Б.Гэрэлт-Ирээдүй)
  • III байр: Турк хэл, орон судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.ЭнхзулМонголын руни бичгийн дурсгалын цэг, цэглэлийн онцлог” (Удирдагч: Д-р. дэд проф. Б.Аззаяа) илтгэлээр тус тус шалгарав.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутан, удирдаж чиглүүлсэн багш нартаа баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛ
Хурал зохион байгуулах комисс