ХӨТӨЛБӨР СУРТАЛЧЛАХ УРАЛДААН

Зорилго: МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Солонгос судлал, Турк судлал, Хятад Судлал, Япон судлалын мэргэжлийн хөтөлбөрийн давуу талуудыг харуулсан видео контент, постер брошураар дамжуулан олон нийтэд сурталчлах, хүргэх

  • Нийт шагналын сан: 1.200.000₮
  • Салбар бүрээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулна.
  • Хугацаа: 2025.04.04-04.09-нийг дуустал

Тэнхимийн хөтөлбөрүүдтэй холбоотой мэдээллийг тухайн хөтөлбөрүүдийн мэргэжлийн багш нар болоод ангийн зөвлөх багш нараас авна. Уралдаанд видео контент болон постер брошур хосломол бүтээлээр тухайн тэнхимийн 1-4 түвшний оюутнууд оролцоно.

  • Постер, брошур /Хэвлэмэл болон Дижитал/
    • Тухайн хөтөлбөрөөр төгсөгчийн карьерын замнал
    • Тухайн замналтай уялдуулан цалингийн хэмжээ
    • Томоохон ажил олгогч байгууллагын нэрс
    • Тухайн хөтөлбөрөөр төгсөгчдийн эзэмшиж гарах мэдлэг, чадвар, хандлага /цөөн үгээр/
    • Тухайн мэргэжлээр төгсөгчид очиж ажиллах үйлдвэр, аж ахуйн нэгж, компаний тухай мэдээлэл
  • Давуу тал
    • Хамтарсан хөтөлбөр
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
    • Магадлан итгэмжлэгдсэн байдал гэх мэт
  • Хөрвөх чадвар
  • Дэлгэрэнгүй мэдээлэл авах QR холбоос гэх мэт

  • Видео Контент
    • Богино хэмжээний бичлэг
    • Reel, short, story гэх мэт
      • Анхаарах зүйл
      • Нийтэд ойлгомжтой энгийн үг хэллэг ашиглах
      • Бичлэгийн хугацаа 1-2 минут байх
      • Дуу дүрсний чанарт анхаарах

АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛ