"АЗИ СУДЛАЛ" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Хурлын товч танилцуулга

Ази судлал нь эртнээс үүсэлтэй, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлыг үргэлжид татсаар ирсэн судалгааны нэгэн томоохон чиглэл билээ. 

Тиймээс ч олон орны тэргүүлэх сургуулиуд Ази судлалын чиглэлээр шаталсан сургалт эрхэлж байгаагаас гадна шинжлэх ухааны бие даасан хүрээлэн, судалгааны байгууллагууд үйл ажиллагаа явуулж, эрдэмтэн судлаачид тус чиглэлээр судалгааны олон арван ном бүтээл туурвисан байна. 

Энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж хэлэлцэх, цаашдын хамтын ажиллагааг өрнүүлэх байнгын ажиллагаатай платформ үүсгэх зорилгоор МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимээс санаалчлан ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины тэнхимтэй хамтран 2015 оноос эхлэн “Ази судлал” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг /International Conference on  Asian Studies/  жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Хурлын зорилго:

Тус хурлын зорилго нь Зүүн Ази болон Ойрхи Дорнод судлалын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж буй гадаад, дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах, санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, Ази судлалын өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, улмаар цаашдын сургалт, судалгааны чиглэлийг тодорхойлж оршино.

PDF хувилбараар үзэх

ICAS2025
ICAS2024
ICAS2023
ICAS2021
ICAS2020
ICAS2018
ICAS2017

 

 
 
 

Сэдвийн хамрах хүрээ:

Хятад судлал, япон судлал, солонгос судлал, түрэг, араб судлалын хүрээнд дараах чиглэлийн илтгэлийг хүлээн авч хэлэлцэнэ:

  • Хэл шинжлэл, утга зохиол
  • Олон улс, бүс нутаг судлал, орон судлал
  • Түүх, археологи
  • Угсаатны зүй, соёл судлал
  • Нийгэм, улс төр, эдийн засаг
  • Боловсрол судлал
  • Философи
  • Боловсрол судлал, заах арга зүй

Хурлын хэл: монгол, англи, араб, солонгос, турк, хятад, япон

 

Зургийн цомог